You are here: Home / Зоонозын өвчин / Шувууны томуу / Шувууны томуугийн халдварын мэдээ (2021.11.11)
НЭГ. Шувууны томуугийн А хүрээний вирусын шувууны өвчлөлийн хураангуй мэдээлэл:
2021 оны 10-р сарын 29-өөс 11-р сарын 11-ний хооронд шувууны томуугийн А хүрээний вирус Өмнөд Солонгос, Ирланд, Голланд, Швед, Польш, ХБНГУ, Итали, Чех зэрэг улсын газар нутагт нүүдлийн болон тэжээвэр шувуудын дунд бүртгэгдсэн. (Хүснэгт 1. Зураг 1. Шувууны томуугийн А хүрээний вирусын тархалт болон вирусын хэлбэр). Европын хэд хэдэн улс орныг хамруулж үнэлгээ хийхэд эрсдэл нэмэгдэж дундаж төвшинд хүрсэн. Генийн дараалал тогтоох судалгаагаар өмнөх жилүүдтэй харьцуулахад H5N1 вирусын нь хөхтөн амьтныг өвчлүүлэх болон хоруу чанар (нийт 240 хувьслын дүн) нэмэгдсэн.