Шинжлэх ухааны мэдээлэл
Шинжлэх ухааны нэр томъёоны тодорхойлолтууд
7196

Судлаачид, холбогдох хууль, зарчим, онол, таамаглал, баримт мэдээлэл дэвшүүлдэг. Эдгээр үгс заримдаа тийм ч тодорхой бус будлиантай байдаг учраас шинжлэх ухааны үндэслэлтэй дараах нэр томъёоны тодорхойлолтыг эрэмблэн өгч байна.

  • Шинжлэх ухааны хууль: Нийтээр хүлээн зөвшөөрөгддөг, баримтаар сайтар батлагдаж, нотлогдсон, мэдлэгийн шинжлэх ухааны суурь дэвсгэрийг бүрдүүлэгч хэсгийн түгээмэл баримтлалыг шинжлэх ухааны хууль гэж томъёолдог. Физик, хими, генетикийн хуулиуд байдаг ч одоогоор экологийн хууль хараахан байхгүй
  • Зарчим: Үндсэндээ, физик-химийн хуулиас экологийн ухаанд хөрвүүлсэн эсвэл гол төлөв бидний нийтээр хүлээн зөвшөөрдөг тодорхойлолтын нийтлэг баримтлалыг зарчим хэмээн томъёолдог. Тухайлбал, “Ямар ч популяци хязгааргүйгээр өсч олширдоггүй” гэдэг нь экологийн чухал зарчмын нэг бөгөөд энэ зарчим манай дэлхийн хүрээнд нийцэж байх ёстой.
  • Онол: Шинжлэх ухааны ажиглалтын холбогдол бүхий хэсгийн туршилтын таамаглалын ижилсүүлсэн, эрэмбэлсэн цогц тайлбарыг хамтад нь онол хэмээн нэрийдэнэ. Экологийн шинжлэх ухаанд эволюцийн онолыг хамгийн түгээмэл хэрэглэдэг.
  • Таамаглал: Ажиглагдсан экологийн үзэгдэл, юмст санал тайлбар өгдөг нийтлэг эргэцүүллийг таамаглал хэмээн тоъёолно. Экологийн шинжлэх ухаан таамаглал ихтэй.
  • Загвар: Таамаглалыг үгээр эсвэл математик хэлээр илэрлийлсэн баримтлал
  • Туршилт: Таамаглалын сорил, шалгуур юм. Туршилт нь ажиглалтын (тухайн тогтолцоог ашиглах) эсвэл зохиомлоор өөрчилсөн үйлдэл (тогтолцоог гаднаас бусниулсан)-ийн аль аль нь байж болно. Туршилтын арга шинжлэх ухааны арга юм.
  • Баримт мэдээ: Энэ бодит ертөнцийн тодорхой үнэн юм. Философичид баримт мэдээ гэж юу бэ гэдэг талаар эцэс төгсгөлгүй мэтгэлцдэг. Экологичид үзэгдэл, юмсыг ажигладаг, энэ нь буруу ташаа ч байж болно. Тэгэхдээ, ажиглалт бүр шууд баримт болж чадахгүй.

Эх сурвалж: Чарльз Ж.Кребс. “Экологи” тав дахь хэвлэл. Хайрцаг 1.1, 2005, Х15,

Нийгмийн эрүүл мэнд, сургалт, эрдэм шинжилгэээний алба

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter