Тодорхойлолт:
Суулгах (ихэвчлэн цустай ялгадас), гэдсээр өвдөх, бие сулрах, халуурах, дотор муухайрч огиулах шинж тэмдгээрээ хүнд хөнгөн маш олон хэлбэртэй, малаас дамждаг нянгийн гаралтай гэдэсний цочмог өвчин.
Үүсгэгч:
Campylobacter jejuni нь кампилобактерийн суулгалт өвчний энгийн үүсгэгч юм.
Тархалт:
Дэлхийн улс орнуудын суулгалт өвчний 4-5% нь кампилобактерийн суулгалт болж байгаа бөгөөд аялагчдын дунд үүсч буй суулгалт өвчний гол шалтгаан юм. Аж үйлдвэржсэн оронд 5 хүртэлх насны хүүхдүүд болон насанд хүрсэн залуучуудын дунд өвчлөлийн шинэ тохиолдол хамгийн өндөр байна. Дархлаа буурсан хүмүүст уг өвчний халдвар, дахих эрсдэл ихэсдэг нь ажиглагдсан бөгөөд илүү хүнд хэлбэрийн шинж тэмдэгтэй илэрч, яваандаа архаг тээгч болох магадлал өндөр байдаг. Хөгжиж буй оронд өвчин 2 хүртэлх насны, ялангуяа нярайд хязгаарлагдсан байна. Нэг эх үүсвэрээс үүдсэн дэгдэлт хоол хүнс, ялангуяа дутуу болгосон тахиа шувууны мах, ариутгал хийгээгүй сүү, хлоржуулаагүй уснаас хамааралтай байна. Сэрүүн оронд гарах цөөн тохиолдлын дийлэнх нь дулааны улиралд гардаг.
Тархвар судлал:
Мал амьтад, ялангуяа гэрийн тэжээвэр шувууд, гахай, хонь, нохой, муур зэрэг нь халдварын эх уурхай байж болно. Дутуу болгосон мах, бохирдсон хүнс ус хэрэглэх, халдвартай гэрийн тэжээвэр амьтантай харьцсанаар халдвар хүнд дамжина.
Лабораторийн шинжилгээнд сорьц дээжлэх, шинжлэх
Өвчтнөөс цус, өтгөн, шулуун гэдэсний арчдас авч шинжилнэ. Гэдэснээс шинжилгээ авахдаа ариун бамбараа ариун уусмал буюу тээвэрлэх орчноор норгож, шулуун гэдэсний хуниасыг гарган /5-8 см/ шургуулж, 360 градус эргүүлж авна. Хордлогот халдварын үед бөөлжис, ходоодны угаадас зэрэг шинжлэгдэхүүн авна.
Сэргийлэх арга хэмжээ:
- Хүнсний сүлжээний бүх дамжлагад хэрэгжүүлдэг хяналт, сэргийлэх арга хэмжээг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс боловсруулах үйлдвэрлэл, хүнс бэлтгэл хүртэл худалдаа арилжааны байгууллага болон гэрийн орчинд аль алинд нь авч хэрэгжүүлэх
- Сүүг ариутгаж, усан хангамжийг хлоржуулж, буцалгах. Шарлага хийсэн хүнс буюу бүх төрлийн амьтны гаралтай хүнсний зүйл, ялангуяа тэжээвэр шувууг бүрэн болгож хэрэглэх. Махны модыг нийт дунд нь хэрэглэх болон халуун боловсруулалт явагдсаны дараа гал тогоо түүхий хүнсээр дахин бохирлогдохоос сэргийлэх
- Тусгай интервенцээр дамжуулах ферм дэх Campylobacter-ийн шинэ тохиолдлыг багасгах. Тэжээвэр шувуу ба малын фермд бичил биетэн тархахаас сэргийлэхийн тулд тал бүрийн хяналтын хөтөлбөр, эрүүл ахуйн арга хэмжээ (гутал, хувцасаа солих, тогтмол цэвэрлэж, халдваргүйжүүлэх) авах. Нядалгааны болон малтай харьцаж ажиллах зохистой дадал авснаар гулууз мах ба махан бүтээгдэхүүний бохирдлыг багасгана. Шувууны махыг хөлдөөх замаар бохирдлыг цаашид бууруулах
- Гэрийн тэжээвэр мал, амьтдын дунд Campylobacter- ийн халдварыг ялган таньж, сэргийлэх, хянах. Суулгалт өвчтэй гөлөг, муужгай нь халдварын болзошгүй эх уурхай тул эритромицинээр халдварыг эмчлэх, хүүхдэд дамжих эрсдэлийг бууруулахад хэрэглэж болно. Мал амьтантай харьцсаны дараа гараа угааж байх
- Тэжээвэр шувуу ба тэдний ялгадастай аль болох бага харьцах, ингэх боломжгүй бол гараа тогтмол угаах.