2018 оны 01-р сарын 04-05-ны өдрүүдэд Увс аймгийн Эрүүл мэндийн газрийн хурлын танхимд нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт зохион байгуулагдлаа. Уг сургалтад Увс аймгийн НЭ, СДЭ, СЭМТ, ӨЭМТ, ЗӨСТ-ийн нийгмийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэнгүүд хамрагдлаа.
Тус сургалтад Увс аймгийн ЗӨСТ 2017 онд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр сургалт, сурталчилгааны ажил, мал, амьтнаас хүнд халдварлах халдварт өвчний өнөөгийн байдал, хэрхэн ард иргэдийг урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийлээ. Мөн цаашид нийгмийн ажилтнуудтай хамтын ажиллагаагаа уялдуулж, холбоогоо бэхжүүлэх, ард иргэдэд зоонозын гаралтай халдварт өвчний мэдээлэл хүргэж ажиллах талаар санал, зорилгоо хуваалцлаа.
Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэсэн огноо: 2018.01.11