• Зоонозын өвчин
    Зоонозын халдварт өвчний мэдээ (2019.09.06)

    НЭГ. ТОХИОЛДОЛД СУУРИЛСАН ТАНДАЛТЫН МЭДЭЭ Улсын хэмжээнд 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар ЗӨСҮТ-д зоонозын халдварын хүний өвчлөлийн сэжигтэй байж болзошгүй нийт 933 яаралтай дуудлагыг хүлээн авсан байна. Эдгээрийн 106(11.4%) галзуугийн эрсдэлд өртсөн, 802(86.1%) хачигт халдвар, 6(0.6%) боом, 7(0.7%) тарваган тахал, 2(0.2%) хумхаа, 1(0.1%) ям, 4(0.4%) денги, 4(0.4%) бэтэг, 1(0.1) бруцеллез өвчний сэжигтэй тохиолдол тус тус бүртгэгдсэн ...read more →

    949
  • Цаг үеийн
    ОХУ-ын буцалтгүй тусламжаар иж бүрэн тоноглогдсон лабораторийн 2 дахь машиныг гардан авлаа.

    Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах нар ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулагдаж буй Ази номхон далайн орнуудын эдийн засгийн 5-р чуулганд оролцлоо. Уг чуулганы үеэр хоёр услын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Тарваган тахлын хил дамнасан байгалийн голомт ОХУ-ын нутаг дэвсгэрт тархах болон зөөвөрлөгдөх эрсдэлийг бууруулах чиглэлээр хөрш орнуудтай хамтран ажиллах хөтөлбөр”-ийн ...read more →

    1330
  • ЗӨСТ
    Ус намгийн шувуудын ажиглалт хийлээ

    Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Ханхонгор, Баяндалай, Номгон сумын нутаг дэвсгэрт орших нуур, цөөрөмд ус, намгийн шувуудын ажиглалт тооллогыг хийж гүйцэтгэлээ. Энэхүү ажиглалтаар Ханхонгор сумын Хадат цөөрөм, Номгон сумын Аягачийн тойром, Баяндалай сумын Төхөм зэрэг газруудад ангир, нугас, алаг ээтэн, цахлай, хун, тогоруу зэрэг нүүдлийн шувууд тоологдлоо. Ажиглалтын ...read more →

    782
  • Цаг үеийн
    Ардчилсан Конго улс дахь эболагийн өвчлөлийн нөхцөл байдал

    Ерөнхий мэдээлэл Ардчилсан Конго улсад 2018 оны 08-р сарын 01-ний өдрөөс бүртгэгдэж эхэлсэн эболагийн халдварын дэгдэлтээс хойш 2900 тохиолдол бүртгэгдэж, 1900 хүн нас барсан нь дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн эболагийн хоёр дах том тахал болж байна. Өвчлөл Ардчилсан Конго улсын Хойд Киву, Өмнөд Киву, Итури мужуудад бүртгэгджээ. Хөрш зэргэлдээ орнууд халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ...read more →

    1363
  • ЗӨСТ
    Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэв

    Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8-р багийн нутаг Тахилгат тосгонд 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр малчин Б-ийн гэрт муур галзуурсан болох нь аймгийн мал эмнэлгийн газрын лабораториор баталгаажсан. Галзуугийн өвчлөл гарсантай холбогдуулан Хэнтий аймгийн ЗӨСТ-ийн тархвар судлагч Э.Батчимэг, биологич Ц.Ууганбаяр, ариутгагч Д.Пүрэвдагва нарын бүрэлдэхүүнтэй баг  малчин Б-ийн гэрт 40м2 талбайд халдваргүйтгэл хийлээ.   Голомтын ...read more →

    897
  • ЗӨСТ
    Ус, намгийн шувуудын ажиглалт тооллого хийлээ

    Завхан аймгийн ЗӨСТ-ийн мэргэжилтнүүд 2019 оны 08-р сарын 26-28 өдрүүдэд Алдархаан сумын Цагаан нуур, Богдын гол, Чигэстэйн гол зэрэг усан сан бүхий газруудаар ус намгийн шувуудын ажиглалт тооллого хийлээ. Тус тооллогын үеэр хээрийн галуу, умардын хавтгайлж, мөнгөлөг цахлай, хөх дэглий, цасч тэглэй, эгэл хараалай, эгэл хайргуунхөгчүү, бор нугас, замбын хараалж, халтар шумбуур, улаанхүзүүт шумбуур, гэзэгт ...read more →

    1015
  • ЗӨСТ
    Холерийн шинжилгээ хийлээ

    Ховд аймгийн ЗӨСТ 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу холер өвчний хяналтын шинжилгээг Ховд аймгийн Манхан, Цэцэг сум болон Булган сумын Ярантын боомт зэрэг газруудад 8 дугаар сарын 20 өдрөөс 23 өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэлээ. Тус шинжилгээгээр нийт 26709 га талбайг хамруулан нийт 120 материал дээжилж лабораторийн шинжилгээнд хамрууллаа. Шинжилгээний үеэр холер өвчнөөс урьдчилан ...read more →

    739
  • ЗӨСТ
    Мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа

    2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн ЗӨСТ-ийн эмч мэргэжилтнүүд аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасаг, халдвартын тасгийн эмч мэргэжилтнүүдэд ЭМС-ын 2017 оны А/161 дүгээр тушаал, Хөвсгөл аймгийн ЭМГ-ын даргын 2017 оны А/87 дугаар тушаалын дагуу Зоонозын болон шинэ ба сэргэн тархаж буй халдварт өвчнөөс эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээ авах бэлэн ...read more →

    1120
  • ЗӨСТ
    Хөвсгөл аймгийн зоонозын халдварт өвчний хүн, мал, амьтны өвчлөл, дархлаажуулалт, сургалт сурталчилгааны мэдээлэл

    Хөвсгөл аймгийн хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар зоонозын халдварт өвчний эрсдэлд өртсөн 362 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 10 тохиолдлоор өссөн байна. Харин хүний өвчлөлийн батлагдсан тохиолдол 33 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 14 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна. Галзуугийн сэжигтэй амьтанд уруулж, ноцуулсан тохиолдол эхний 7 сарын байдлаар 216  бүртгэгдсэн нь 25 ...read more →

    1586
  • ЗӨСТ
    Нийслэлийн Налайх дүүрэгт холер өвчний хяналтын шинжилгээ хийлээ

    Нийслэлийн ЗӨСТ-ийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын Налайх дүүрэгт холер өвчний хяналтын шинжилгээг 2019 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэлээ. Холерын хяналтын шинжилгээгээр Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй хүнсний захууд болон Тэрэлж дэх жуулчны баазуудаас түүвэрлэн эрүүл зүйн арчдас 65, хүнсний зүйл ...read more →

    1115
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter