• ЗӨСТ
    “Багш хөтөч” гарын авлагын дагуу сургалт хийлээ

    Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд Хөвсгөл аймгийн ЗӨСТ-ийн халдвар судлагч эмч Д.Эрдэнэчимэг ЭМГ-ын НЭМ-ийн хэлтэстэй хамтран Мөрөн сумын сургууль, цэцэрлэгийн эмч нарт ЗӨСҮТ-ийн 2017 оны 11-р сарын 08-ны 16/11 тоот зөвлөмж, ДЭМБ-аас гаргасан “Багш хөтөч” гарын авлагын дагуу сургалт зохион байгууллаа. Сургалт аймгийн ЭМГ-ын сургалтын танхимд болж, нийт 28 эмч, мэргэжилтнүүд оролцлоо. ...read more →

    1555
  • ЗӨСТ
    Өмнөговь аймагт сургалт зохион байгуулагдлаа

    2018 оны 01-р сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн ЗДТГ-т “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журам” сэдвээр сургалт хэлцүүлэг зохион явууллаа. Уг сургалтад Өмнөговь аймгийн салбар зөвлөлийн төлөөлөл болох 8 байгууллагын 15 мэргэжилтэн оролцож, шинэ журмын талаарх танилцуулгатай танилцаж, мэдээлэл солилцлоо. Болзошгүй гамшиг, ...read more →

    843
  • ЗӨСТ
    Сургалтад хамрагдлаа

    2018 оны 01-р сарын 04-05-ны өдрүүдэд Увс аймгийн Эрүүл мэндийн газрийн хурлын танхимд нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт зохион байгуулагдлаа. Уг сургалтад Увс аймгийн НЭ, СДЭ, СЭМТ, ӨЭМТ, ЗӨСТ-ийн нийгмийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэнгүүд хамрагдлаа. Тус сургалтад Увс аймгийн ЗӨСТ 2017 онд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр сургалт, сурталчилгааны ажил, мал, амьтнаас хүнд халдварлах халдварт ...read more →

    769
  • ЗӨСТ
    Увс аймгийн ЗӨСТ үйл ажиллагаагаа тайлагналаа

    Увс аймгийн ЗӨСТ 2017 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа 2017 оны 12-р сарын 21-ний өдөр ЭМГ-ын хурлын танхимд хийлээ. Тайлангийн хуралд Нийгмийн бодлогын Хэлтсийн дарга С.Амараа, Эрүүл мэнд хариуцсан түшмэл н.Мэндбаяр, ЭМГ-ын дарга Ц.Отгонбаяр болон хэлтсийн дарга мэргэжилтнүүд, ЗӨСТ-ийн ажилчид оролцлоо. ЗӨСТ-ийн дарга Д.Батболд байгууллагын үйл ажиллагааны тайлан, тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар ...read more →

    820
  • ЗӨСТ
    “Иргэдээ сонсъё – Ил тод нээлттэй мэдээлье” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

    Хэнтий аймгийн ЗӨСТ-өөс төрийн үйлчилгээний нэгдсэн төвтэй хамтран “Иргэдээ сонсъё – Ил тод нээлттэй мэдээлье” сэдэвт ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаа сурталчлах нээлттэй хаалганы өдрийг “Эвт” худалдааны төвд зохион байгууллаа. Тус өдөрлөгт иргэд идэвхтэй оролцож, нээлттэй асуулт, хариулт явагдлаа. Ирсэн иргэдэд 56 ширхэг сургалт, сурталчилгааны хуудсыг тараалаа. Мөн тус өдөрлөгийн талаар “Хэнтий ТВ”-д халдвар судлагч бага ...read more →

    965
  • ЗӨСТ
    ЭМГ-ын удирдлагуудад ажлаа дүгнүүллээ

    Хөвсгөл аймгийн ЗӨСТ-ийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, төвийн даргын үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх зорилгоор Хөвсгөл аймгийн ЭМГ-аас ажлын хэсэг 2017 оны 12-р сарын 18-нд ирж ажиллалаа. Тус ажлын хэсэгт аймгийн ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр, НЭМХ-ийн дарга Ж.Лхагвасүрэн, санхүү удирдлагын хэлтсийн дарга М.Батчимэг, Хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Г.Долгормаа, ЭТҮЧХ мэргэжилтэн М.Мөнх-Аюуш нар ажиллав. ...read more →

    796
  • ЗӨСТ
    Бэтэг өвчний судалгаа Өмнөговь аймагт хийгдэж байна

    АШУҮИС, ХААИС “Бэтэг өвчний байгаль дахь гинжин хэлхээг сааруулах нь” сэдэвт төслийг хамтран хэрэгжүүлж байна. Тус хүрээнд АШУҮИС-ийн багш н.Мөнхбаатар, Д.Тэмүүлэн нар Өмнөговь аймгийн Баяндалай, Сэврэй, Ноён, Хүрмэн, Номгон, Баян-Овоо, Ханбогд сумдад 2017 оны 12-р сарын 04-14-ний өдрүүдэд ажиллалаа. Аймгийн нийгмийн бодлогын хэлтсийн дарга, ЭМГ-ын дарга, сумдын тамгийн газрын дарга нартай уулзалт зохион байгуулан хамтран ...read more →

    881
  • ЗӨСТ
    Хувийн хэвшлийн эмнэлгүүдэд тарваган тахлын өмсгөл өмсөх, тайлах дадлага сургалт хийлээ

    Хөвсгөл аймгийн ЗӨСТ нь 2017 оны эрүүл мэндийн байгууллагуудад чиглэсэн сургалтын төлөвлөгөөний дагуу “Тарваган тахлын 1-р зэргийн өмсгөл өмсөж, тайлах дараалал” сэдвээр хувийн хэвшлийн “Мөнхтулгуур”, “Тана”, “Ренчинжугнай”, “Оюу-Ундраа”  зэрэг эмнэлгүүдийн 50 гаруй эмч, сувилагч ажилчдад дадлага сургалт зохион байгууллаа. Тус сургалтаар өмсгөлийг хэрхэн зөв өмсөж тайлах, хувцасны стандарт хэмжээ, маск хийх аргыг зааж сургалаа. Цаашид ...read more →

    2105
  • ЗӨСТ
    Эрүүл мэндийн боловсрол олгох нэвтрүүлэгт оролцлоо

    Баянхонгор аймгийн ЗӨСТ-ийн дарга Э.Цэнд 2017 оны 12-р сарын 05-ны өдөр орон нутгийн “Хонгор” телевизийн “Эрүүл мэндийн цаг” буланд оролцож, аймгийн хэмжээнд 2017 онд бүртгэгдсэн зоонозын өвчнүүдийн мэдээ болон тарваган тахал, боом, галзуу, хачгаар дамжих халдварын тухай ард иргэдэд мэдээлэл хийж, тус өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өглөө. Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв Нийтлэсэн ...read more →

    976
  • ЗӨСТ
    Хөвсгөл аймагт бэтэг өвчний судалгааны ажил хийгдлээ

    2017 оны 11-р сарын 06-12-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Цэцэрлэг, Цагаан-Уул, Баянзүрх, Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэ, Мөрөн сумдад АШУҮИС-ийн багш н.Мөнхбаатар, биологич (багш) н.Тэмүүлэн нар “Бэтэг өвчин ба шимэгчээр үүсдэг өвчнүүд”-ийн талаар сургалт сурталчилгаа, судалгааны ажил хийлээ. Тус судалгаанд нийт 102 хүн хамрагдлаа. Судалгаанд оролцсон нийт хүмүүсийг хэвлийн хөндийн эхо оношилгоонд хамрууллаа. Мөрөн суманд зохион байгуулагдсан дээрх ...read more →

    1012
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter