Цаг үеийн
Гүн эмгэнэл илэрхийлье
818

ЛУВСАНБАЛДАНГИЙН ЭНХБААТАР

(1961-2024)

Бидний дотны нөхөр, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн ахмад эрдэмтний нэг Лувсанбалдангийн Энхбаатар таалал төгсөж, гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олон бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Л.Энхбаатар нь 1961 онд Улаанбаатар хотноо төрсөн. Тэрээр 1987-1990 онд хуучнаар Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах газар буюу одоогийн Зоонозын өвчин судлалын үндэсний төвд нян судлагч эмчээр ажиллаж, 1989-1990 онд “Гоц халдварт өвчний эмч” мэргэшлийг  эзэмшжээ.

Л.Энхбаатар анагаах ухааны эрдэмтэн төдийгүй Монголын анагаах ухааны салбарын үе үеийн түүх, болон зоонозын өвчин судлалын түүхэн замналыг туурвин бүтээсэн Анагаах ухааны томоохон түүх судлаачдын нэг байсан юм.

Л.Энхбаатарын хөдөлмөр зүтгэлийг Төр засаг өндрөөр үнэлж, Эрүүлийг Хамгаалах Яамны жуух бичиг, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэг, Алтан гадас одон болон бусад шагналаар шагнажээ.

Л.Энхбаатарын улс эх орон, анагаах ухааны салбарын төлөө зүтгэсэн зүтгэл, шулуун шударга, ажилч хичээнгүй, нөхөрсөг зан, бусдын төлөө чин сэтгэлээсээ зүтгэдэг зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.

Монгол улсад Зоонозын өвчин судлалын салбар үүсэн хөгжихөд оруулсан түүний үнэтэй хувь нэмэр, нөр их хөдөлмөр зүтгэл, эрдэм номын гэгээн үйлс бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд тод үлдэх болно. Эх нутагтаа эргэн төрөх болтугай.

 

ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ХАМТ ОЛНООС 

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

2024.03.12

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter