Өвөрхангай аймгийн ЗӨСТ 2017 оны 03-р сарын 16, 17 өдрүүдэд “Өвөрхангай аймаг дах зоонозын халдварт өвчний төлөв байдал, Нэг эрүүл мэнд салбар зөвлөлийн хамтын ажиллагаа” сэдэвт 2 цагийн сургалт зохион байгууллаа. Тус сургалтанд Өвөрхангай аймгийн 19 сумын мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар, мал эмнэлэгийн үржлийн тасгуудын болон хувийн мал эмнэлгийн малын эмч нарын нийт 66 хүн оролцлоо.
Сургалтын үеэр салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хамтран ажиллах талаар хэлэлцүүлэг явагдаж, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тогтоов. Мөн сургалтанд оролцогчдод хачиг боом, галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх санамж хуудас тус бүр 40 ширхэгийг тараалаа.
Сумдын мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар
Сумдын малын эмч нар
Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Leave a comment