• Цаг үеийн
    Эрүүл мэндийн ажилтан бүр тохиолдлыг мэдээллэгч байя

    Эрүүл мэндийн байгууллагын тусламж үйчилгээтэй холбоотой тохиолдлыг бүртгэх, мэдээлэх, хариу арга хэмжээ авах нь  эрсдэл үүсэхээс сэргийлэх, тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулахад чухал ач холбогдолтой. Нийтлэгдсэн огноо: 2022.04.06

    1954
  • Цаг үеийн
    Олон улсын эмч нарын өдрийн мэнд хүргэе

    Хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсэд мэдлэг, чадвар, сэтгэл оюунаа зориулан цар тахал дэлхий нийтийг түгшээсэн бэрх цаг үед өргөсөн тангарагаа үнэнчээр биелүүлж ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалж, урьдчилан сэргийлэхэд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эмч нартаа “Олон улсын эмч нарын өдөр”-ийн баярын мэндийг хүргэе. ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах Нийтлэгдсэн огноо: 2022.03.30

    1419
  • Цаг үеийн
    Чадваржуулах сургалтад хамрагдлаа

    Жайка олон улсын байгууллагын төслийн зохицуулагч Биологийн ухааны доктор, профессор С.Ганзоригийн ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн Гельминтийн лабораторид зохион байгуулсан “Зэрлэг амьтад, шувуудаас гельминт илрүүлэх арга зүй” практик сургалтад ЗӨСҮТ-ийн хоёр мэргэжилтэн хамрагдлаа. Тус сургалтаар нохой зээх, дагуурын зараа, хөөндий, ятууны хүүрэнд  гельминтийн бүрэн задлан шинжилгээ хийж компрессийн болон тунадасжуулах аргаар дугираг хорхой, өргөст толгойтон, туузан ...read more →

    1585
  • Цаг үеийн
    Зөвлөгөө, мэдээлэл өглөө

    Зоонозын өвчнүүдийг хянах, түүнтэй тэмцэх, сэргийлэх ажил нь зөвхөн төрийн, мэргэжлийн байгууллагуудын хийх ажил биш бөгөөд төрийн бус байгууллагууд, олон нийтийн оролцоон дээр тулгуурлаж байж амжилттай хэрэгжинэ. “Азтай савар” ТББ-ын “Hello Human” төслийн баг амьтан хамгаалах нийгмийн төсөл эхлүүлэн ажиллах гэж байгаатай холбогдуулан, тэдэнд өнгөрсөн бямба гараг (2022 оны 03-р сарын 26)-т нохойгоор дамжин халдварлах ...read more →

    992
  • Цаг үеийн
    Moon Dance бүжгийн клубийн хамт олон ЗӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдэд үнэ төлбөргүй сургалт зохион байгуулж байна

    Moon Dance Club /Сарны бүжиг клуб/-ын багш дасгалжуулагч О.Саранхүү нийгмийн хариуцлагын хүрээнд Коронавируст /Ковид-19/ цар тахал үед ажлын ачаалал ихтэй, хөдөлмөрийн хүнд нөхцөлд тасралтгүй 2 жил орчим ажилласан эмч ажилчдад ажлын байран дахь стрессийг бууруулах, урам өгч, дэмжих зорилгоор латин америк, цэнгээнт бүжгийн сургалтыг 1 сарын хугацаанд үнэ төлбөргүй зохион байгуулж байна. Бид бүхний хамтын ажиллагаа улам өргөжин тэлэх болтугай. Moon ...read more →

    1929
  • Цаг үеийн
    ‘Нэг эрүүл мэнд’ үзэл баримтлалыг хэрэгжүүлэх түншлэлд НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр нэгдэв

    НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ), Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (ДАЭМБ)-уудыг нэгтгэсэн “Нэг эрүүл мэндийн төлөөх гурван талт түншлэл” энэ долоо хоногт жил бүр зохион байгуулдаг удирдах зөвлөлийн хурлаараа НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийг уг түншлэлд оруулан дөрвөн талт түншлэл болсныг албан ёсоор мэдэгдэж, харилцан ойлголцлын санамж бичигт ...read more →

    2154
  • Цаг үеийн
    Ажлын байрны сургалт зохион байгууллаа

    MNS 5765: 2021 Зоонозын халдварт өвчний оношилгоо, шинжилгээ судалгаанд хэрэглэх, биобэлдмэл, тэжээлт орчин, багаж хэрэгслийг ариутгах, техникийн шаардлага, MNS 5766: 2021 Зоонозын халдварт өвчний халдвартай ба сэжигтэй материалыг халдваргүйжүүлэх техникийн шаардлага стандартуудаар ажлын байрны бататгах сургалт зохион бай гууллаа. Тус сургалтад АХБҮТ-ийн мэргэжилтэн, ариутгагч, бэлдмэлчин ажилчид хамрагдлаа. Энэ 2 стандарт нь халдвартай сэжигтэй материал хүлээн ...read more →

    815
  • Онцлох
    Зоонозын өвчин судлалын төвүүдийн удирдах ажилтныг чадавхжуулах нь зөвлөгөөн – 2022

    “ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН-2022” ХААНА: Хөвсгөл аймаг ХЭЗЭЭ: 2022 оны 03 дугаар сарын 11-13 өдөр ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Чиглүүлэгч: ЗӨСҮТ-ийн дэд захирал Б.Амгаланбаяр   09:00 – 09:30 Оролцогчдын бүртгэл   09:30 – 09:50 Нээлтийн үйл ажиллагаа   –   ЗӨСҮТ-ийн ерөнхий ...read more →

    1564
  • Цаг үеийн
    Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

    Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-ийн Ерөнхий захирал Н.Цогбадрах, Эмгэг судлалын үндэсний төв (ЭСҮТ)-ийн захирал Г.Уянга нар 2022 оны 03 сарын 17-ны өдөр эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус эрх зүйн баримт бичгийг үзэглэснээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэлээр хамтран ажиллах, шаардлагатай сорьц, материалыг харилцан нийлүүлэх, судалгааг орчин ...read more →

    825
  • Цаг үеийн
    “Илүүдэл жингүй – Эртэч Монгол” хөтөлбөрт ЗӨСҮТ-ийн ажилчид нэгдэж байна

    Тус хөтөлбөрийн хүрээнд төвийн нийт ажилчдын дунд эрүүл мэндийн ерөнхий үзлэг, илүүдэл жин, ясны сийрэгжилт тодорхойлох, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих үйл ажиллагааг Денк фармтай хамтран зохион байгууллаа. Уг үзлэгээр гарсан хүн бүрийн үр дүнд чиглэсэн арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөж байна. Мөн өглөө бүр ажил эхлэхээс өмнө дасгал хөдөлгөөн хийж хэвшлээ. Нийтлэгдсэн огноо: 2022.03.16

    1395
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter