• Цаг үеийн
    Зайн сургалт зохион байгууллаа

    Зоонозын өвчин судлалын үндэсний төв 2019 оны 05-р сарын 21-ний өдөр “Зоонозын анзаарагддаггүй халдварын төлөв, байдал, эмчилгээ, оношилгоо, тархвар судлал” сэдэвт зайн сургалтыг зохион байгууллаа. Тус зайн сургалтад 17 аймгийн ЭМГ, БОЭТ, НЭ, ЗӨСТ-үүдийн нийт 128 эмч, мэргэжилтнүүд оролцсон бөгөөд сургалтаар багийн ахлагч, тархвар судлагч эмч Ш.Агиймаа, биологич Ц.Баяр нар “Бэтэг өвчний төлөв байдал, тархвар ...read more →

    1539
  • ЗӨСТ
    Архангайн ЗӨСТ боом өвчний голомтын  шинжилгээ хийлээ

    Архангай аймгийн ЗӨСТ 2019 оны 05-р сарын 06-21-нд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи, Баянгол багийн хүн, малын өвчлөл бүртгэгдсэн газрын намаржаа, хаваржаа, зуслан болон үхсэн мал булсан цэгт газраас нийт 176 сорьц  дээжлэн боомын голомтын шинжилгээ хийлээ. Мөн голомтот нутгийн эрсдэлтэй бүлгийн иргэдээс боом өвчний тандалтын асуумж судалгаа авч, боом өвчнөөс урьдчилан сэргийлэх яриа хийж, ...read more →

    1206
  • ЗӨСТ
    Сумдад халдваргүйтгэл хийлээ

    Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь Баян-Овоо, Номгон, Хүрмэн сумдын эрүүл мэндийн төвд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх улирлын гэрээт халдваргүйтгэлийг хийлээ. Мөн Хүрмэн сумын хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, хувийн аж ахуй нэгжүүдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийлээ. Дээрхи сумдад нийт 2100 м2 талбайд халдваргүйтгэл хийсэн. Мөн эрүүл мэндийн төвүүдийн нөөцийн бэлэн байдлыг ...read more →

    961
  • Зоонозын өвчин
    Зоонозын халдварт өвчний мэдээ (2019.05.16)

    НЭГ. ТОХИОЛДОЛД СУУРИЛСАН ТАНДАЛТЫН МЭДЭЭ Улсын хэмжээнд 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар ЗӨСҮТ-д зоонозын халдварын хүний өвчлөлийн сэжигтэй байж болзошгүй нийт 504 яаралтай дуудлагыг хүлээн авсан байна. Эдгээрийн 82(16.3%) галзуугийн эрсдэлд өртсөн, 409(81.1%) хачигт халдвар, 4(0.8%) боом, 3(0.6%) тарваган тахал, 2(0.4%) хумхаа, 1(0.2%) ям, 2(0.4%) денги, 1(0.2%) бэтэг өвчний сэжигтэй тохиолдол тус ...read more →

    1434
  • ЗӨСТ
    Сумдын эрүүл мэндийн төвийн эмч ажилчдад сургалт хийлээ

    Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв Өмнөговь аймгийн Баян-Овоо, Номгон, Хүрмэн сумдын эрүүл мэндийн төвийн эмч, ажилчид болон Цагаан дэрс заставын бие бүрэлдэхүүнд “Зоонозын халдвараас сэргийлье” сэдэвт тус бүр 1 өдрийн сургалт зохион байгууллаа. Тус сургалтыг Өмнөговь аймгийн зоонозын халдварт өвчний байгалийн голомтын тухай мэдээлэл, зоонозын халдварт өвчнүүдийн сүүлийн үеийн мэдээлэл, хачгаар дамжих халдварууд түүнээс ...read more →

    1014
  • Цаг үеийн
    МЭМАҮЭХолбооны “Хяналтын зөвлөлийн сонгуультнуудын чадавх бэхжүүлэх, туршлага солилцох сургалт-семинар” зохион байгуулагдлаа

    МЭМАҮЭ-ийн холбооны 2019 онд хийгдэх ажлын төлөвлөгөөний дагуу анхан шатны ҮЭ-ийн хороодын хяналтын зөвлөлийн дарга, сонгуультнуудад ‘Хяналтын зөвлөлийн сонгуультнуудын чадавх бэхжүүлэх, туршлага солилцох сургалт-семинар’-ийг Зонозын өвчин судлалын үндэсний төвийн хурлын танхимд өнөөдөр зохион байгууллаа. Тус сургалтад МҮЭ-ийн холбооны Хяналтын хорооны дарга М.Ганхүрэл, МЭМАҮЭ-ийн холбооны Хяналтын хорооны дарга Н.Отгон, гишүүн Д.Дэлгэрмаа, А.Дугармаа, МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, ...read more →

    1806
  • ЗӨСТ
    Ус, намгийн нүүдлийн шувуудын тооллого судалгаа хийлээ

    Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв нь 2019 оны 05-р сарын 09-ний өдрөөс 05-р сарын 13-ны өдрийг хүртэл Төв аймгийн Баяндэлгэр, Баянжаргалан сум, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт орших нуур, Хэрлэн голын ай сав, Бүс нуур, Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж, Туул голын ай савын дагуу ус, намгийн нүүдлийн шувуудын нүүдэллэн өнгөрөх, өндөглөх хугацаанд хаврын ажиглалт тооллогыг ...read more →

    1090
  • ЗӨСТ
    Хачгаар дамжих халдварын тандалт шинжилгээ хийлээ

    Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2019 оны 04-р сарын 29-өөс 05-р сарын 08-ны хооронд  хачгаар дамжих халдварын байгалийн голомтын тандалт судалгааг Баян-Овоо, Номгон, Хүрмэн зэрэг сумдад хийж, бэлчээрийн хачиг, малын хачиг цуглуулж, малаас цус дээжиллээ. Тус тандалт шинжилгээгээр 46 хүнээс асуумж, судалгаа авч, нутгийн 250 малчин ард иргэдэд хачгаар дамжих халдвараас сэргийлэх талаар 38 ...read more →

    1228
  • ЗӨСТ
    Хачигт риккетсиозын оношлогоог орон нутагтаа хийж эхэллээ

    Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь хачгаар дамжих халдварын хачигт риккетсиозын оношилгоог 2019 оны 05-р сарын 09-ний өдрөөс эхлэн өөрийн лабораторит хачигт риккетсиозын өвөрмөц эсрэг бие IgM тодорхойлох ийлдэс судлалын шинжилгээгээр хийж эхэллээ. 2018 онд Говь-Алтай аймагт хачигт риккетсиоз өвчнөөр өвчилсөн нь клиникээр батлагдсан нийт-145 хүний цус, ийлдсийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лавлагаа лабораторид ...read more →

    1152
  • ЗӨСТ
    Сургалт зохион байгууллаа

    Говь-Алтай  аймгийн Зоонозын өвчин судлалын төв эрүүл мэндийг дэмжих дархлаажуулалтын 7 хоногоор 2019 оны 04-р сарын 30-ны өдөр аймгийн Энх-Алтай ӨЭМТ, Жаргалан-Алтай ӨЭМТ-ийн эмч, сувилагч нарт “Зоонозын өвчний дархлаажуулалт“ сэдвээр сургалт зохион байгууллаа.  Уг сургалтаар хачгийн халдвараас сэргийлэх талаар ханын зурагт хуудас, гарын авлага тараалаа. Мөн 2019 оны 04-р сарын 24-30-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Бигэр, ...read more →

    892
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter