-
Товч мэдээ -
Зоонозын өвчин 10 сар 5, 2018 Зоонозын халдварт өвчний мэдээ (2018.10.05)
НЭГ. ТОХИОЛДОЛД СУУРИЛСАН ТАНДАЛТЫН МЭДЭЭ Улсын хэмжээнд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар ЗӨСҮТ-д зоонозын халдварын хүний өвчлөлийн сэжигтэй байж болзошгүй нийт 1218 яаралтай дуудлагыг хүлээн авсан байна. Эдгээрийн 106(8.7%) галзуугийн эрсдэлд өртсөн, 1084(88.9%) хачигт халдвар, 12(1.0%) бэтэг, 2(0.2%) хумхаа, 8(0.7%) боом, 6(0.5%) тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол эзэлж байна. Дэлгэрэнгүй
-
Товч мэдээ -
ЗӨСТ 10 сар 3, 2018 Шувууны тандалт судалгаа хийлээ
Баянхонгор аймгийн ЗӨСТ 2018 оны 09-р сарын 17-18-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Баацагаан сумын Бөөнцагаан нуурт ус намгийн шувууны тандалт судалгааг хийлээ. Тус намрын ус намгийн шувуудын ажиглалт, тооллогоор нийт 8 овгийн 19 зүйлийн 9340 ус намгийн шувууд тоологдлоо. Уг ажиглалт, тооллого хийх үед шувууны үхдэл зэм таараагүй бөгөөд шувуудын хөдөлгөөн, сонор сэрэмж хэвийн байв. Баянхонгор аймгийн ...read more →
-
Цаг үеийн 10 сар 2, 2018 ОХУ-ын Эрхүү хотод сургалтад хамрагдаж байна
ЗӨСҮТ-ийн ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын Тарваган Тахал Эсэргүүцэн Судлах Эрдэм Шинжилгээний Хүрээлэнтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу хэрэгжүүлж буй ”Тарваган тахлын хил дамнасан байгалийн голомт ОХУ-ын нутаг дэвсгэрт тархах болон зөөвөрлөгдөх эрсдлийг бууруулах чиглэлээр хөрш орнуудтай хамтран ажиллах хөтөлбөр” (2016-2019 он)–ийн хүрээнд 2018 оны 09-р сарын 29-өөс 10 хоногийн хугацаанд зохион байгуулагдаж ...read more →
-
Цаг үеийн 10 сар 2, 2018 Хамтарсан сургалт, дадлага хийв
ЗӨСҮТ-ийн захирал, ОБЕГ-ын Давтан сургалт, сэргэн заслын төвийн дарга нарын хамтран баталсан удирдамжаар 2018 оны 09-р сарын 27, 28-нд “Тарваган тахлын хариу арга хэмжээ” сэдэвт 2 өдрийн онолын болон дадлага сургуулийг хамтран зохион байгууллаа. Нийтлэгдсэн огноо: 2018.10.02
-
Шувууны томуу 10 сар 1, 2018 Шувууны томуугийн халдварын мэдээ (2018 оны 3-р улирлын байдлаар)
НЭГ. Шувууны томуугийн А хүрээний (H5N1) вирусын хүний өвчлөлийн дэлгэрэнгүй мэдээлэл: 2018 оны Гуравдугаар улирлын байдлаар Номхон далайн баруун бүсийн 4 оронд хүний өвчлөлийн шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна (Хүснэгт 1). Дэлгэрэнгүй
-
ЗӨСТ 9 сар 28, 2018 Шуурхай удирдлагын нэгжийн бие бүрэлдэхүүнийг чадавхижуулах сургалт зохион байгуулагдлаа
Хөвсгөл Аймгийн Засаг Даргын А/312 тоот захирамжаар байгуулагдсан Шуурхай Удирдлагын Нэгжийн бие бүрэлдэхүүнийг чадавхижуулах сургалт уулзалт хэлэлцүүлгийг 2018 оны 9-р сарын 28-ны өдөр аймгийн ЭМГ-ын сургалтын танхимд зохион байгууллаа. Уг уулзалт хэлэлцүүлэгт МХГ, ХХААГ, БОАЖГ, ОБГ, ЗӨСТ, ЭМГ-ын мэргэжилтнүүд оролцож цаашид хийх ажлын чиглэлээр санал солилцлоо. ЗӨСТ-өөс халдвар судлагч эмч Д.Эрдэнэчимэг, тархвар судлагч Б.Урангэрэл нар ...read more →
-
Цаг үеийн 9 сар 28, 2018 Мэндчилгээ
Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлээрээ үлгэр дууриал болсон ахмад эмч, мэргэжилтнүүд, эмнэлгийн ажилчиддаа баярын мэнд дэвшүүлье. Бид та бүхнийхээ залгамж халаа, хойч үе гэдгээрээ байнга бахархаж байдаг бөгөөд хүн ардын эрүүл мэндийн төлөө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийг ямагт эрхэмлэх болно. Та бүхэндээ ...read more →
-
ЗӨСТ 9 сар 28, 2018 Тарваган тахал өвчөөс урьдчилан сэргийлэх эргүүл хяналтын пост ажиллалаа
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны “Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ангахыг түр хугацаагаар хориглох” тухай А\278 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 08-р сарын 20-ны өдрийн А\594 дүгээр захирамжийн дагуу аймгийн нутаг дэвсгэрт тарваган тахал өвчин гарах, халдвар тархахаас урьчилан сэргийлэх зорилгоор 2018 оны 08-р сарын 20-оос 09-р сарын 25-ны хүртэлх ...read more →




