• ЗӨСТ
    Шувууны тандалт судалгаа хийлээ

    Баянхонгор аймгийн ЗӨСТ 2018 оны 09-р сарын 17-18-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Баацагаан сумын Бөөнцагаан нуурт ус намгийн шувууны тандалт судалгааг хийлээ. Тус намрын ус намгийн шувуудын ажиглалт, тооллогоор нийт 8 овгийн 19 зүйлийн 9340 ус намгийн шувууд тоологдлоо. Уг ажиглалт, тооллого хийх үед шувууны үхдэл зэм таараагүй бөгөөд шувуудын хөдөлгөөн, сонор сэрэмж хэвийн байв. Баянхонгор аймгийн ...read more →

    1265
  • ЗӨСТ
    Шуурхай удирдлагын нэгжийн бие бүрэлдэхүүнийг чадавхижуулах сургалт зохион байгуулагдлаа

    Хөвсгөл Аймгийн Засаг Даргын А/312 тоот захирамжаар байгуулагдсан Шуурхай Удирдлагын Нэгжийн бие бүрэлдэхүүнийг чадавхижуулах сургалт уулзалт хэлэлцүүлгийг 2018 оны 9-р сарын 28-ны өдөр аймгийн ЭМГ-ын сургалтын танхимд зохион байгууллаа. Уг уулзалт хэлэлцүүлэгт МХГ, ХХААГ, БОАЖГ, ОБГ, ЗӨСТ, ЭМГ-ын мэргэжилтнүүд оролцож цаашид хийх ажлын чиглэлээр санал солилцлоо. ЗӨСТ-өөс халдвар судлагч эмч Д.Эрдэнэчимэг, тархвар судлагч Б.Урангэрэл нар ...read more →

    894
  • ЗӨСТ
    Тарваган тахал өвчөөс урьдчилан сэргийлэх эргүүл хяналтын пост ажиллалаа

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны “Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ангахыг түр хугацаагаар хориглох” тухай А\278 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 08-р сарын 20-ны өдрийн А\594 дүгээр захирамжийн дагуу аймгийн нутаг дэвсгэрт тарваган тахал өвчин гарах, халдвар тархахаас урьчилан сэргийлэх зорилгоор 2018 оны 08-р сарын 20-оос 09-р сарын 25-ны хүртэлх ...read more →

    1272
  • ЗӨСТ
    Боом өвчний хүн амын дундах тандалт судалгааг хийж гүйцэтгэлээ

    Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2018 оны 09-р сарын 24,25–ны өдрүүдэд боом өвчний хүн амын дундах тандалт судалгааг хийлээ. Тус хүн амын дундах тандалт судалгаанд Баян-Овоо сумын 4-р багийн иргэд, сумын Засаг даргын тамгын газар, сургууль, цэцэрлэг, Хаан банк, Төрийн банкны ажилчид, албан хаагчид, сургуулийн дотуур байрны хүүхдүүд зэрэг нийт 243 хамрагдсан. Уг боом өвчний ...read more →

    859
  • ЗӨСТ
    “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, сэжигтэй өвчлөл гарсан тохиолдолд орон нутагт авах арга хэмжээ” сэдэвт үзүүлэх сургууль зохион байгуулагдлаа

    Хөвсгөл аймгийн ЗД-ын 2018 оны 07-р сарын 30-ны өдрийн А/408-р тушаал, ЗӨСТ-ийн даргын 2018 оны 08-р сарын 06-ны өдрийн А/12-р тушаалын дагуу тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүний сэжигтэй өвчлөл гарсан тохиолдолд орон нутагт салбар хоорондын зөвлөл хамтран ажиллах, мэргэжлийн анги, албадыг дадлагажуулах зорилгоор Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, сэжигтэй өвчлөл ...read more →

    883
  • ЗӨСТ
    Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдлаа

    2018 оны 09-р сарын 10-14-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Цагаан-Уул сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд Хөвсгөл аймгийн ЗӨСТ-ийн шимэгч судлагч В.Баярдалай, халдвар судлагч Б.Урангэрэл нар оролцлоо. Тус сургуулиар иргэдэд “Хөвсгөл аймагт зонхилон бүртгэгддэг зоонозын халдварт өвчний байгалийн голомтын төлөв байдал, байгалийн голомт идэвхжсэн үед ...read more →

    1120
  • ЗӨСТ
    Хяналт шинжилгээ хийлээ

    Сэлэнгэ  ЗӨСТ 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу холер өвчний болон тарваган тахал, түүнтэй хам тохиолдох халдварын хяналт шинжилгээг 2018 оны 08-р сард гүйцэтгэлээ. Холер өвчний хяналт шинжилгээг 2018 оны 08-р сарын 25-аас 08-р сарын 31-ийг хүртлэх хугацаанд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр болон ОХУ-тай хил залгаа бүхий голуудыг хамруулан Хилийн мэргэжлийн хяналтын албатай хамтран цуглуулсан ...read more →

    1453
  • ЗӨСТ
    Тарваган тахлын хайгуул хяналтын шинжилгээ хийлээ

    Архангай аймгийн ЗӨСТ 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Тэрхийн цурав, Ужигийн өр голомтонд тарваган тахлын хайгуул шинжилгээг хийж гүйцэтгэлээ. Тус шинжилгээгээр тарваган тахал өвчний байгалийн голомтын төлөв байдлыг хянах зорилгоор мэрэгч амьтдын тархалт хөдөлгөөнийг тогтоох агуулагч, дамжуулагчийн зүйлийн бүрдэл, нягтшил, амьдрах орчин, популяцийн судалгаа хийлээ. Мөн голомтот нутгаас мэрэгч амьтан, гулигдас, гадны шимэгч цуглуулан ...read more →

    1050
  • ЗӨСТ
    Зоонозын өвчний хяналт, шинжилгээ хийгдлээ

    Багануур дүүрэг дэх Нийслэлийн ЗӨСТ 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Холер өвчний болон тарваган тахал, түүнтэй хам тохиолдох халдварын шинжилгээг 2018 оны 08 дугаар сард гүйцэтгэлээ. Холер өвчний хяналт шинжилгээг 2018 оны 08-р сарын 03-аас 08-р сарын 07-ыг хүртлэх хугацаанд Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрийг хамруулан гүйцэтгэж, цуглуулсан сорьц, материалд нян судлалын шинжилгээг хийлээ. ...read more →

    946
  • ЗӨСТ
    Говь-Алтай аймгийн Алтай суманд тарваган тахал болон холер өвчний хайгуул шинжилгээний хийлээ

    Говь-Алтай аймгийн ЗӨСТ 2018 оны 09-р сарын 06-ны өдөр Алтай сумын Эрүүл мэндийн төвийн албан хаагчдад зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт семинар явуулж, малчид, ард иргэдэд галзуу, тарваган тахал, боом, хачгаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх  гарын авлага тараалаа. Мөн хамрагдсан сумын ЭМТ зоонозын халдварт өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээнд бэлэн эсэх, хамгаалах ...read more →

    1127
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter