ЗӨСҮТ-ийн мэргэжлийн баг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж, тус аймгийн салбар хоорондын байгууллагуудын бүтэц, үйл ажиллагааны талаар аргачилсан зөвлөмж өгч, Замын-Үүд суманд тархаад байгаа хархны талаар мэдээлэл өглөө. Мөн нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед авах хариу арга хэмжээ, эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийх, хархыг хэрхэн устгаж цөөрүүлэх, үр дүнд хяналт тавих талаар сургалт хийж, тухайн нөхцөл байдал дээр эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээг сумын салбар хоорондын багтай хамтран хийж, дүгнэлт гаргалаа.
Нийтлэгдсэн огноо: 2018.10.22